Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ

Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ

Ховд аймгийн үзэсгэлэнт газар, цэнгэг уст Хар ус нуур орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил түүж, их цэвэрлэгээ хийсэн  байдаг. Аймгийн төвд тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй хүнсний дэлгүүр, мини маркет нэртэй архины дэлгүүрүүд байдаг аж.  Иймд нутгийн иргэд  аймгийн удирдлагуудад олны танил томоохон супермаркетуудын эздийг дуудаж уулзан, тухайн дэлгүүрүүд нь худалдсан архи, пивоны савыг буцааж авч, зохицуулдаг болгож хэвшүүлмээр байна гэх санал тавих болжээ. Хэрэв энэ санал ажил хэрэг болбол байгалиа хамаалахад тустай арга хэмжээний нэг болно гэж нутгийнхан үзэж байна.

Хар ус нуур бол баруун Монголын их нууруудын хотгор дахь цэнгэг усны эх ундарга гэхэд хилсдэхгүй. Эл нуураас Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт голууд цутгах бөгөөд харин Чоно-Харайх гол эх авч Хар-Ус нуурт цутгадаг. Нуурыг тойроод Ховд аймгийн Буянт, Дөргөн, Чандмань, Манхан сумууд оршдог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж