Боксын УАШТ-ий шигшээ тоглолтуудын өрсөлдөөн ширүүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

Боксын УАШТ-ий шигшээ тоглолтуудын өрсөлдөөн ширүүсч байна

Боксын УАШТ-ий шигшээ тоглолтуудын өрсөлдөөн ширүүсч байна

Спортын төв ордонд Олимпийн боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд болж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван кг-ийн  жинд нийт 32 байгууллагын 140 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж буй. Тэмцээнийг  AIBA-гийн шинэ дүрмээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тиймээс жингүүдэд өөрчлөлт орсноор өрсөлдөөн улам ширүүсэх юм. Тухайлбал, 49, 52 кг жингийн тамирчид нэг жинд тулалдах бөгөөд 60 кг байхгүй болсон учраас уг жингийн шилдгүүд жин өгсөж тоглож буй. Тодруулбал, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, дэд аварга Б.Чинзориг нар нэг жинд өрсөлдөх аж. Түүнчлэн эмэгтэй боксчдоос саяхан ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг энэ удаагийн УАШТ-ийг өнжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж