Оросын алдартай эсэргүү таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

Оросын алдартай эсэргүү таалал төгслөө

Оросын алдартай эсэргүү таалал төгслөө

ОХУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, эсэргүү Людмила Алексеева Москва хотын эмнэлэгт өчигдөр (арванхоёрдугаар сарын 8) таалал төгслөө. Зөвлөлт засгийн үеэс л ОХУ дахь хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцэж, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаж ирсэн тэрээр 91 насандаа таалал төгсчээ. Людмила Алексеева таалал төгссөн нь хүний эрхийн төлөөх тэмцэлд том гарз болсныг ОХУ-ын хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Михайл Федетов мэдэгджээ.

Зөөлөн зан ааштай ч үзэл бодолдоо тууштай Людмила Алексеева хуучин ЗХУ-ын Сталины дэглэмийн үед төрж өссөн ба 1960-1970 оны хооронд Оросын хамгийн эртний хүний эрхийн төлөөх Москва Хельсинский группыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр 1977 онд эх орноосоо хөөгдсөн ч ЗХУ-ыг  задарсны дараа 1993 онд эх орондоо эргэн иржээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч  хоёр хүү, таван ач зээ, гурван зээнцэртэй аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж