"Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

"Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байхгүй"

"Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байхгүй"

БНСУ -аас гадна Чех улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй Монгол иргэд олон бий. Үүнийг далимдуулан бүлэг хүмүүс  иргэдийг хохироож, залилах явдал цөөнгүй гардаг. Тэгвэл Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэдгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат онцолжээ. Түүний хэлснээр Чех улсын хөдөлмөрийн хуулийн дагуу тус улсын аж ахуйн нэгж байгууллагууд гадаад улсаас ажилчин авах үйл явц нь хөдөлмөрийн бирж дээр ил тод, нээлттэй, төлбөр хураамжгүй явагддаг зүйл учраас дундын зуучлагчийн оролцоогүйгээр ажил олгогч болон ажилтан нар хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллах бүрэн боломжтой аж.

Бүгд найрамдах Чех улсад энэ оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар Монгол Улсын 8813 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна. Энэ нь Европын холбооны улс орнуудаас хамгийн олон тооны Монгол иргэн оршин суугаа улс юм. Монголчуудын хувьд ихэвчлэн оёдлын үйлдвэр, машины эд анги угсрах үйлдвэр мөн компьютер угсрах үйлдвэрүүдэд ажилладаг аж. Ажил олгогчдын зүгээс монголчуудыг ажилдаа хурдан даддаг, бүтээмж сайтай гэж үнэлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж