Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав | News.MN

Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав

Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав

Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав

Хятадын зүүн хэсгийн Шандун мужид өнгөрсөн аравдугаар сард болсон ахмад дайчдын жагсаалд оролцсон 10 хүнийг баривчилсныг төрийн мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлжээ. Жагсаал аравдугаар сарын 4-7-ний өдрүүдэд Шандун мужийн Пинду хотноо ахмад дайчдын нэрийн дор 300 орчим хүн хууль бус жагсаал зохион байгуулсан гэж Хятадын үндэсний телевиз онцолжээ. Түүнчлэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, автомашинуудыг эвдсэн аж.

Ахмад дайчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудал нь Хятадад удаан хугацаанд маргаан дагуулсан асуудал байсаар ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд ахмад дайчдын асуудлаар жагсаал, цуглаан хийх нь нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн эхээр Бээжин хотын төвд 100 гаруй ахмад дайчин оролцсон жагсаад хоёр өдөр үргэлжилсэн юм. Жагсагчид тэтгэврийн нэмэгдлээ авахын төлөө жагсчээ.

Эх сурвалж: Reuters

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-12-09 64.119.23.227

iim niigem neg dorgivol mash huchtei ganhana daa.

зочин 2018-12-09 103.57.95.175

манайд ингэвэл нөгөө ядаргаатай хүний эрхчид сошлаар хуцаж өгнө

Зочин 2018-12-09 112.72.12.7

Ясны ягшмал коммунист хуцай нар энэ жагсаалыг тэвчихгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж