Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав

Ахмад дайчдын жагсаалд оролцсон хүмүүсийг баривчлав

Хятадын зүүн хэсгийн Шандун мужид өнгөрсөн аравдугаар сард болсон ахмад дайчдын жагсаалд оролцсон 10 хүнийг баривчилсныг төрийн мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлжээ. Жагсаал аравдугаар сарын 4-7-ний өдрүүдэд Шандун мужийн Пинду хотноо ахмад дайчдын нэрийн дор 300 орчим хүн хууль бус жагсаал зохион байгуулсан гэж Хятадын үндэсний телевиз онцолжээ. Түүнчлэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, автомашинуудыг эвдсэн аж.

Ахмад дайчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудал нь Хятадад удаан хугацаанд маргаан дагуулсан асуудал байсаар ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд ахмад дайчдын асуудлаар жагсаал, цуглаан хийх нь нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн эхээр Бээжин хотын төвд 100 гаруй ахмад дайчин оролцсон жагсаад хоёр өдөр үргэлжилсэн юм. Жагсагчид тэтгэврийн нэмэгдлээ авахын төлөө жагсчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж