БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ ЁН ХО АЙЛЧИЛЖ БАЙНА | News.MN

БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ ЁН ХО АЙЛЧИЛЖ БАЙНА

БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ ЁН ХО АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан  БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчилж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Яриа хэлэлцээ найрсаг, бүтээлч уур амьсгалд болж, талууд Монгол, БНАСАУ-ын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар энэ оны 2 дугаар сард БНАСАУ-д айлчилсны хариуд ийнхүү Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад айлчилж байгаад монголын тал баяртай байгаагаа илэрхийлэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “энэ удаагийн айлчлал нь дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр талаас тохирсон төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхийн сацуу Монгол, Солонгосын харилцааг ирээдүйд өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн ажлыг одооноос сайтар төлөвлөж ярилцах зорилготой” гэдгийг онцлов. Талууд соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг сайшаахын сацуу цаашид хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах ирээдүй байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутаг дахь аливаа маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар зохицуулахын чухал”-ыг онцлов. Тэрээр мөн талуудын хүч чармайлтын үрээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц гарч байгааг  өндрөөр үнэлж, үүнийг улам лавшруулан бэхжүүлж, урт хугацаанд бодит үр дүнд хүргэхэд БНАСАУ цаашид ч хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.  Сайд Ри Ён Хо “БНАСАУ ч Монгол Улстай нэгэн адилаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө байдаг. Одоо бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх явдал нэн чухал байна” хэмээн тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-09 202.131.245.243

Энэ одоо хөл мөлөө яаж суугаад байгаа оффшор пиздa вэ?

Avatar

Энхийг эрхэмлэгч 2018-12-09 66.181.186.76

Сайхан мэдээ бна.

Avatar

аа 2018-12-09 212.139.84.219

Ийм том ой болж байхад Ким Чи Ун гуай өөрөө ирэх ёстой байсан юм биш үү? Эсвэл манай жүдочин очих байсан байх.

Avatar

Зочин 2018-12-09 66.181.161.80

Zorigt hoid Solongosiin baatarlag ard tumen.

Avatar

зочин 2018-12-09 203.91.115.43

манай улс бас л зээл тусламж хөрөнгө оруулалт гуйсан болов уу яагаа бол санаа зовж байна шүү, төр засгийнхан гадаад зочлуул очсон улс болгоноосоо зээл тусламж хөрөнгө оруулалт хандив дэмжлэг тусламж гуйна, гадны төр засгийн тэргүүх ирэх болгонд хямраад байна хэцүү байгаа тухай зовлон тоочиж яаж ийж байгаад нэг юм салгаад авна үнэхээр зовчихсон төр засаг шүү

Avatar

иргэн 2018-12-09 202.126.88.43

Сайд хийх ямар ч ёс зүйгүй хүн.

Avatar

өб 2018-12-09 202.126.89.58

Нуусан мөнгөтэйгээ зайлаа тэр гадаадаа амьдар төр солигдохоор чамайг дуудаад шоронд хийнэ

Avatar

Mongol ulsiin irgen 2018-12-09 89.12.141.169

Tsogtbaatar said aa, offshore dansand nuusan hurunguniihuu tatvariig uls orondoo hezee tuluh ve ? Tand uls turch hunii yos zui baina uu?

Avatar

mangar tsogoo 2018-12-09 66.181.187.127

tsogtbaatar yun tsumiin zevseg eder geed mangartaad bgam be. dugui l tuviig sahij baihgui.

Avatar

Зочин 2018-12-09 202.9.42.32

Harin tiim

Avatar

Зочин 2018-12-09 202.9.42.32

Үнэт зүйлс нэгтэй байсан хүмүүсийн хувьд монголчуудтай төстэй харагдаад байдаг юм. Хойдуудад сайн сайхныг хүсье.

Avatar

Зочин 2018-12-09 112.72.11.117

Тэнэг Цогтбаатар доошоо өмд гуталыг нь харуул да Тэнэгтээд мангартаад ийм юмнуудын сайд хийнэ гэж

Avatar

Zochin 2018-12-09 122.201.21.223

Tavtai moril….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж