ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйд гарна

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйд гарна

ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйд гарна

Боловсролын үнэлгээний төв ирэх оноос элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ шууд мэдэх боломжтой шилэн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр 21 аймаг есөн дүүргийн элсэгчид шалгалт өгсөн даруйдаа дүнгээ  мэдэх боломж бүрдэх аж. Уг технологийн тусламжтайгаар нэг тэрбум төгрөг иргэдийн халааснаас хэмнэх тооцоо бий гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлжээ. Тэрбээр “Энэхүү технологийг нэвтрүүлэх туршилтыг өнгөрсөн жил Орхон, Ховд аймагт амжилттай туршиж, үр дүн нь маш сайн байсан. Өмнө нь шалгалтын материалыг бүх аймгаас таталт хийгээд засахад 14 хоног зарцуулдаг айсан. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн хүүхдүүд дүнгээ хүлээнэ гэдэг маш хүнд асуудал. Жилд 10 мянга орчим сурагч сумын төвөөсөө аймгийн төвд ирж шалгалт өгдөг. Шалгалтаа өгчихөөд буцаад сум руугаа яваад 14 хоногийн дараа дахин аймгийн төв орох шаардлагатай болдог.  Тиймээс хамгийн гол нь  шалгуулагчийн чирэгдлийг багасгах, шударга зарчмыг тогтооход илүү түлхэц болох арга гэж харж байгаа” хэмээжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг таван өдөр, 10 хичээлээр зохион байгуулах юм байна. Дашрамд дурдахад, шалгалтын дүн засдаг технологийн машиныг АНУ-д үйлдвэрлэсэн бол программ хангамжийг нь монгол залуус хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж