Парис хотноо дөрвөн долоо хоног үргэлжилж буй шар хантаазтангуудын (үйлчилгээний ажилчид) тэмцэл үймээн, хүчирхийлэл болон хувирлаа. Парис хотын цагдаагийн газраас жагсагчдын эсрэг үрлэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглаж эхэлжээ. Шар хантаазтангуудын тэмцэл өдгөө Францын орон даяар засгийн газрын эсрэг жагсаал болон хувирчээ. Жагсаал цуглаан хүчирхийлэл болон хувирснаас Парис хотноо 126 хүн гэмтэж бэртэн, 1000 орчим хүн баривчлагджээ. Франц улс даяар засгийн газрын эсрэг жагсаалд 125 мянга гаруй хүн нэгдсэн бол Парис хотноо жагсагчдын тоо 10 мянгад хүрчээ.
Олон хоног үргэлжилж буй жагсаал цуглааныг далимдуулан дээрэм тонуул, танхайн хэрэг гарах болсноос цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Францын засгийн газраас 90 мянга орчим цагдаагийн алба хаагч, 12 хуягт автомашин ашиглан жагсаал цуглааны эсрэг ажиллаж байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ