Өглөө ажил эхлэх, орой ажил тарах үеэр нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгддэг. Гэвч энэ үеэр автобуснууд түгжрэлд орсноос зарим чиглэлийн нийтийн тээвэр 30-40 минут хүлээлгэх нь хэвийн үзэгдэл болж хувирсан. Нийслэлийн тээврийн газрын иргэдийн гомдол хүлээн авах утсанд ч энэ чиглэлийн гомдол нэлээд ирэх болжээ.
Нийслэлийн Тээврийн газраас өгч байгаа мэдээллээр ажлын өдрүүдэд 88 чиглэлд 944 автобус үйлчилгээнд гардаг аж. Ингэхдээ оргил цагаар буюу зорчигчид олноор үйлчлүүлдэг цагаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмэгдүүлдэг. Цаашдаа парк шинэчлэлийг хийх шаардлага байна гэж тодотгов.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ