Мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Одоогоорд гол мөрөн мөс бүрэн гүйцэд хөлдөж амжаагүй, нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байгаа аж. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.