Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ | News.MN

Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ

Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ

Үенч суманд  анх удаа цоохор ирвэс  камерын дуранд өртжээ

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс бол  Төв Азийн өндөр уулсын билэг тэмдэг юм. Махчин амьтад дотор мийнхэн буюу муурын овогт багтдаг, нууцлаг амьдралтай энэ амьтныг судлахад маш бэрх. Энэ тухай судлаачид тэмдэглэлдээ онцолсон байдаг. Хүний нүдэнд өртөөд байдаггүй маш ховор үзэгддэг цоохор ирвэс Ховд аймгийн Үенч сумын Байшинтын нуруунд байгаль хамгаалагчдын суурилуулсан камерт анх удаа өртжээ. Иймд судлаачид гурвыг нэмж байршуулан амьдрах орчныг нь тандахаар болсон аж.

Цоохор ирвэс нь дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Гималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг төв ба дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Афганистан, Пакистан, Монгол, Хятад, Бутан, Балба, Энэтхэг гэсэн 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна. Энэ талбайн хэмжээ нь Хятадын газар нутгийн 60 хувьтай тэнцэх аж. Нэг талаас харвал уудам их нутаг эзлэж байгаа мэт боловч уг амьтан тоо толгойн хувьд цөөхөн юм. Одоогоор дэлхий дээр ердөө 4080-6590 цоохор ирвэс байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-09 66.181.161.85

Цоохор ирвэсийн мах зарна

Avatar

Зочин 2018-12-09 66.181.186.27

Англи орчуулгыг үзвэл: Ховд аймагт англиар " in Umnug soum of Khovd aimag" бичдэг сум байхгүй...Үенч сумын нэрийг англиар ингэж бичдэггүй.

Avatar

Зочин 2018-12-09 202.9.42.83

Сайхан мэдээ. үржин өсөхөд монгол орон ээлтэй байх болтугай.

Avatar

Zochin 2018-12-09 64.119.17.38

Shan medee bna gehdee ingej end tend bgag ni hamaagui medeellej bolj bganmuu urt gartai hulgachuud ni hunuuh vii dee 😔

Avatar

Зочин 2018-12-09 119.40.97.6

Nomtoibayart medegdechlee odoo ongotsondoo suugaad nissendee

Avatar

Зочин 2018-12-09 203.169.50.106

Юун 60% бэ, Хятадын газар нутгийн 20 гаруй л хувь баймаар, хэрэв 2 сая кв. км чинь үнэн бол.

Avatar

Зочин 2018-12-09 202.9.44.228

Shan amitaniig hairlaj hamgaalj yvah heregtei

Avatar

zochin 2018-12-09 66.181.165.101

bas l surleg saihan uulstai nutag shuu. zun tsagaar ochij aylaad butsahad setgel hanamj uneheer ihtei butsnadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж