Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянга болно | News.MN

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянга болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянга болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянга болно

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа бөгөөд шинэ оноос 80 мянган төгрөгөөр нэмэгдэх болж буй юм. Хэрвээ энэхүү хэлэлцээрээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зөрчвөл хариуцлага хүлээнэ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргажээ. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгох юм байна.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг аж.  Ажиллах хүчний тоо 1.4 сая ч 112 мянган иргэн 240 мянган төгрөгийн цалин авдаг байна. Хориодхон хоногийн дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр эдгээр иргэд 320 мянган төгрөгийн цалин авах юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж