Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа бөгөөд шинэ оноос 80 мянган төгрөгөөр нэмэгдэх болж буй юм. Хэрвээ энэхүү хэлэлцээрээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зөрчвөл хариуцлага хүлээнэ.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргажээ. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгох юм байна.
Монгол Улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг аж. Ажиллах хүчний тоо 1.4 сая ч 112 мянган иргэн 240 мянган төгрөгийн цалин авдаг байна. Хориодхон хоногийн дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр эдгээр иргэд 320 мянган төгрөгийн цалин авах юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ