“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотод өндөрлөлөө. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Мексикийн мисс Ванесса Понсе тодорч гоо сайхны оргил болсон энэхүү тэмцээний титмийн эзэн боллоо. Тэрбээр Топ 12-т Америк тивийн оролцогчдоос шалгарсан юм.
“Miss World 2018” тэмцээний Топ 5-д Беларус, Ямайк, Мексик, Уганда болон Ази тивийн тэргүүн гоо бүсгүй Тайландын миссүүд шалгараад байсан. Тэгвэл титмийн эзнээр 26 настай Мексикийн Ванесса Понсе тодорлоо.
Угандагийн мисс Абенакёо улсынхаа түүхэн амжилтыг үзүүллээ. Тус улсаас дэлхийн мисс тэмцээнд оролцсон миссүүдээс топ 30-д багтаагүй байсан бөгөөд энэхүү амжилтыг 12 бүр цаашлаад финалын тав болгон ахиулсан юм. Мөн Топ 5-д үлдсэн бусад орны миссүүд ч түүхэн амжилтыг гаргалаа.
“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 118 орны гоо бүсгүйчүүд дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Өнөөдрийн финалын шалгаруулалтад зөвхөн 30 нь шалгаран үлдсэн бөгөөд харамсалтай нь Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй.
Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Э.Энхриймаа энэ удаа явцын шалгаруулалтад амжилттай оролцсон юм. Тэрбээр зорилго гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчийн нэг байв.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын миссүүд “Miss World”-д амжилттай оролцож, титмийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болсон.
2016 онд мисс А.Баярцэцэг эцсийн шатны шалгаруулалтад илбэтэй уран бичлэгийн үзүүлбэрийг үзүүлж, шилдэг 11 оролцогчийн нэг болсон. Мөн 2017 оны “Miss World”-д Ц.Энхжин топ 15-д багтаад байгаа нь хамгийн өндөр амжилт болж байна. Энэ жилийн оролцогч Э.Энхриймаа шилдэг 30-д багтаж чадаагүй ч тэрбээр эх орноо дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс амжилттай танилцуулж чадлаа.
Miss World Continental Queens 2018 Are:
Miss World Europe Is: Belarus
Miss World Caribbean Is: Jamaica
Miss World Americas Is: Mexico
Miss World Africa Is: Uganda
Miss World Asia and Oceania Is: Thailand
РАВДАН 2018-12-08 66.181.160.112
ЭНЭ ТЭМЦЭЭНД ОРОХ ГЭЭД ҮХЭЛДЭЭД БАЙХ ШААРДЛАГА БАЙГААЧ ЮМУУ?. БАЗААХГҮЙ Л ЯВДАЛТАЙ ГАРУУД ЗОХИОН БАЙГУУЛЖ ОРОЛЦДОГ ТЭМЦЭЭН ШД.
Зочинzochin 2018-12-08 188.166.92.100
69say hvn amtai tailand ulsai orsoldson fehed manai mongol miss harich mash ondor onootoigoor shalgaruulaltaa duusgasan
Зочин 2018-12-08 188.166.92.100
69say hvn amtai tailand ulsai orsoldson fehed manai mongol miss harich mash ondor onootoigoor shalgaruulaltaa duusgasan
Зочин 2018-12-08 188.166.92.100
69say hvn amtai tailand ulsai orsoldson fehed manai mongol miss harich mash ondor onootoigoor shalgaruulaltaa duusgasan
Зочин 2018-12-08 188.166.92.100
69say hvn amtai tailand ulsai orsoldson fehed manai mongol miss harich mash ondor onootoigoor shalgaruulaltaa duusgasan
Зочин 2018-12-08 64.119.19.38
Худлаа тэмцээн байна лээ мөнгөөр бүхнийг шийддэг Орос хүүхэн хаа байна.
zochin 2018-12-08 68.148.158.2
End goy saihan hamaagui. End uls tur bas heel hahuul shiiddeg.
HM 2018-12-08 94.197.120.203
Уг манай Монгол охидууд жил болгон тэргүүн байрыг нь авч баймаар юм. Дэлхийд гархаараа царай муутай болчихдог юм байхдаа.
Зочин 2018-12-08 45.117.35.7
Шилдэгт багтаад байсан энхриймаа нь үхчихсэн үү