Хүйтний эрч нэмэгдэхийн хэрээр ахуйн гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Тиймээс онцгой байдлын газрынхан түлээ, нүүрс түлэхдээ болгоомжтой байх, цахилгааны утасуудаа байнга шалгахыг үргэлж анхааруулдаг.Гэсэн хэдий ч ахуйн түймэр гарч, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Тухайлбал, энэ долоо хоног Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Улаанбаатар Төмөр зам” ХХК-ийн ачаа буулгах цэгт иргэн С-ийн эзэмшлийн “Экскамжи-30” загварын ковш шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 12:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч унтраасан байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд иргэн Ё-гийн эзэмшлийн ”Мицебуши-Тидо” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:02-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид унтраажээ.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийнхан очиж унтраасан байна.
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Зүүн-Энгэр” гэдэг газар /Бэрхийн уурхайгаас зүүн урд зүгт 12 км-т/ иргэн Э-гийн эзэмшлийн “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийнхан унтраасан аж.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн очиж унтраасан байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ