“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй” | News.MN

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

Нобелийн Анагаах ухаан, Физиологийн салбарын шагналыг 2018 онд хүртсэн эрдэмтэн Тасуку Хонжо “Нобелийн шагналтны лекц”-ээ өчигдөр /2018.12.07/ тавилаа. Нобелийн шагналыг хүртсэний дараа өөрийн хийж, бүтээсэн ажлын тухай лекц тавих уламжлал 1901 оноос хойш хадгалагдан ирсэн байна.

Японы дархлаа судлаач эрдэмтэн Тасуку Хожо, Техасын их сургуулийн профессор Жэймс Аллисон нарын хамтарсан “Хорт хавдрын эсрэг дархлааны систем хэрхэн ажилладаг тухай” судалгаа нь энэ жилийн Нобелийн Анагаах ухаан, Физиологийн салбарын шагналыг хүртсэн билээ. Тэд хүний биеийн дархлааны системийн үйл ажиллагаанд саатал учруулдаг протейнуудыг нарийвчилсан судалсныхаа дүнд хорт хавдартай тэмцэх судалгаанд чухал дэвшил гаргасан аж. Тэдний судалгааны гол амжилт нь хорт хавдрын эсрэг химийн болон цацрагийн эмчилгээг хийлгэсэн, мөн хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсон хүний дархлааг сайжруулах боломжтой хэмээх гаргалгаа байв.

Тамаку Хонжо “Нобелийн лекц”-ийнхээ үеэр ярьсан хамгийн анхаарал татсан зүйл нь “2030 он гэхэд хорт хавдар хүний амь насанд аюул учруулахуйц өвчин байхаа болино” хэмээх итгэл төгс дүгнэлт байлаа. Үүнийг тэрбээр өөрийн хамтрагч Жэймс Аллисонтой хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслэн хэлжээ.

Стокгольмын Каролинскын институтэд тавьсан “Нобелийн шагналтны лекц”-нд 1000 гаруй хүн ирж, суусан байна.

Эх сурвалж: Ройтерс

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
197
ХөөрхөнХөөрхөн
73
ГайхмаарГайхмаар
20
ЗөвЗөв
19
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ss 2018-12-08 147.30.56.227

Udahgui 200 nasalhana dee hun

Avatar

Japan 2018-12-08 202.9.45.206

Тэд дархлалын системийн нэг хэсгийг сонирхон шохоорхож хайсан хариултаа бараг олж. Бид бас тэдний л нэг хүмүүс…. Япончууд биднээс илүү нь чухам яаг юу нь байна. Бид ѳвѳр хоорондоо бус ѳрѳѳл бусадтай ѳѳрсдийгѳѳ харьцуульж уралдмаар юм биш үү!?

Avatar

Зочин 2018-12-08 203.169.49.98

Нэг зүйлийг тууштай, насаараа хийж байж ийм амжилтанд хүрнэ. Монгол хүн хэзээ багаараа ажиллаж чаддаг болно, тэр үед л амжилт гаргана. Хамаг цагаа улс төр, сандар суудал, морь бөх, элдэв ой тэмдэглэх, хоосон сүсэг бишрэл, Чингис хаанаа магтсаар байгаад бид дэлхийн хөгжлөөс холдсоор л байна.

Avatar

arai ch de 2018-12-08 202.9.42.75

manaihan.buruu oilgoj buruu orchuulsan bn shyy

Avatar

Зочин 2018-12-08 64.119.24.165

Mash engiin tarhiig mash taivan bailgah hunii darhlaag tarhi udirdag stres huuramch medeelel ogch ed esiig ustgaj havdriin shaltgaan boldog

Avatar

Paвcaл 2018-12-08 174.216.19.150

Өнгөрсөн зуунд бид антибиотик, вакцин, витамин гээд олон зүйл нээсэн. Үр дүнг нь тэр дор нь хүртсэн. Одоо ч шинэ зүйл нээж л байна. Харин хүртэхэд үнэ нь л асар өндөрсөөд байна. АНУ. Израйль гээд улсууд анагаах ухаан, зэвcэг техник хөгжүүлэхийг урдаа барьдаг нь хамгийн ашигтай бизнес. Үнэ нь хүний амь учир. Мал маллаад хөгжихгүй шүү.

Avatar

Зочин 2018-12-08 150.129.141.249

Хорт хавдраар өвчлөхгүй байх гол хүчин зүйл нь удамшил байдгийг ШУ нотолсон. Харин удамшил муутай бол хичнээн ч зөв горимоор амьдраад үхдэг л юм бна! Гэхдээ удамшил сайтай гээд архиаад тамхи татаад байвал мэдээж яаж тэсэх вэ дээ!!!

Avatar

Paвcaл 2018-12-08 174.216.19.150

Дан ганц удамшил биш ээ. Архи тамхи, хоол хүнс, амьдралын хэв маяг, нойр амралт, эм тариа гээд олон зүйлээс юуны хавдар үүсэх нь хамаарна. Амьдралыг тэтгэгч алтан наран чинь хүртэл арьсны хорт хавдар үүсгэнэ. Аюулт өвчнөөс авардаг антибиотик хүртэл хорт хавдар үүсгэнэ. Харин түүнээс сэргийлэх ганц зүйл бол бидний дархлааны тогтолцоо юм.

Avatar

Зочин 2018-12-08 122.201.31.37

Hort havdariin udamiin huchin zuil nuluuldug gej ihenh emch zuvuldug gehdee huvi hunii uuriin huchin charmailt , amidraliin zuv hevshil. Darhlaagaa demnih n mash chuhal

Avatar

Өлзийсайхан 2018-12-08 202.179.25.204

Хамгийн том аюул нь урдаас орж ирж байгаа хүнсний ногоо жимс жимсгэнэ хамгийн аюултай хүнс

Avatar

Төмөрчин 2018-12-08 66.181.191.207

Сайн мартагдсанг зүйлийг эргээд нээхэд шинэ зүйл, шинэ нээлт болдог.

Avatar

Өлзийсайхан 2018-12-08 202.179.25.204

Ямар гоё бэ\nЭнэ эрдэмтэн г монголын хүнтэд иргэн үтэр түргэн болго

Avatar

Түвшин 2018-12-08 202.131.239.10

Хорт хавдрыг бүрэн эмчилдэг эм хэдийнээ бүтээгдсэн ба түүний нуун дарагдуулж химийн нэртэй эмчилгээгээр түүнээс хэд дахин илүү мөнгө олдог учиртай гэж сонсож байсан. Ай мөнгөө гэж..

Avatar

СУДЛААЧ... 2018-12-08 182.160.35.197

СҮЛЖЭЭНИЙ ХУДАЛЧ ЗАЛИЛАГЧИДАА ХАРЦГАА…\nДЭЛХИЙД АНХ УДААГАА ХОРТ ХАВДАРЫГ ШИНЖЛЭХ УХААНД ИНГЭЖ БАЙГААГ ХАР…

Avatar

Зочин 2018-12-08 202.72.245.206

ГАЙХАМШИГ. ТЭГЭХЭД МАНАЙД ХУУРАМЧ ЭМ ЗАРААД Л ХУЛГАЙЧ ДАРГАНЦАРУУДААХАРААД Л СУУЖ БАЙНА ДАА

Avatar

Евген эрдэмтэн 2018-12-08 66.181.184.155

Нэг их найдах хэрэггуй дээ амьдралын зев хэлбэрийг л сонгох нь илуу тустай. Зарчмын хувьд дээрх судалгаа хавдрыг эмчлэх боломжтойг харуулж байгаа ч хэрэгжих хуртэл их зайтай шууу

Avatar

Зочин 2018-12-08 202.179.24.238

Бөө, лам нарт хувь заяагаа даатгаад бүх зүйлээ асуудаг нөгөөдүүл нь ч их юм мэддэг хүн шиг худлаа хэлээд л ийм л зам руу яваад байна даа энэ бол жинхэнэ оюуны хоосрол, бас Чингисийн сургаал , Чингис гэж туйлширдаг боллоо бас л оюуны хоосрол шинжлэх ухааны дэвшилийг амьдралд хэрэгжүүлсэн улс орны ард түмэн сайхан нөхцөл, ухамсар ухаан 2 нь жигдэрсэн байх юм даа. Бид даанч их хугацаа алдаж байна шүү. Дээр байгаа ухаангүй албатууд, дунд шатны бууны нохдуудаас салж , ШУ -ч хүмүүс гарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-12-08 202.179.24.73

Жинхэнэ гавъяатууд энэ байна даа. Шинжлэх ухааныг бид хэзээ шүтэх юм. Бөө удган нар нь илүү нэр хүндтэй байна уу үгүй юу.

Avatar

ШИЙ.3 2018-12-08 37.47.191.234

Монголын ШУ…хүнд харагдаж үзэгдэхээр бүтээл үнэхээрийн бага байна….эсвэл гадны эрдэмтдийн ажлыг хуулаад л…???!!!

Avatar

Paвcaл 2018-12-08 174.216.19.150

Манайд судалгааны ажилд зарцуулах хөрөнгө мөнгө ч байхгүй, санаа тавих дарга цэрэг ч үгүй, юм гаргаад ашиг шимийг нь хүртэх тийм салбар ч алга. Бүр эсрэгээрээ хүн бүр эрдэмтэн болохгүй гээд 10 жилийн хөтөлбөрөөс хими, физик, биологийг аваад хаячихсан сурагтай.

Avatar

Зохиолын дуучин 2018-12-08 66.181.181.44

Дуучид, хошин шогийн жүжигчид, кино одод, улс төрчин төр нийгмийн зүтгэлтэнүүд, үндэсний бөхчүүд лам бөө нараар битүү дүүрээд хахаж байгаа Монголд инжинер ба шинжлэх ухаанийханий багтах зай байхгүй тэднийг ойлгох хүн ч олдохгүй учраас холдож үз япон гуай

Avatar

Зочин 2018-12-08 202.9.44.5

За дэлхий ертөнцөө гүйцэхээ болье гэхэд хажуу манай хятад улс бүүр ядуурлахаа гараад хүн амынхаа 50-70 хувийг дундаас дээш давхаргад хүргэнэ гэсэн зорилт тавиад явж байдаг.Тэгсэн 3,0 саяхан монголчууд маань ядуу хэвээрэээ л байна шүү дээ.Бид яаж амьдраад байгаам болоо.Тийм муу хувь заяатай ард түмэн арай л биш баймаар юмаа

Avatar

Paвcaл 2018-12-08 174.216.19.150

Манайх эсрэгээрээ 20-30 гэр бүлээ баяжуулаад нийтээрээ ядууръя гэдэг уриатай ажиллаж байгаа юм. Яг энэнээсээ илүү ядууруулчихья гэхээр нөгөө 30-гаа тэжээх хүн үлдэхгүй өлбөрчих болохоор амь тариаханаар л зогоож байгаа юм.

Avatar

Зочин 2018-12-08 202.9.42.203

Дэлхий ертөнц хөгжсөөр биднийг хаяад алга болох нь ээ. Одоо яана даа.

Avatar

Зочин 2018-12-08 59.153.112.151

ur dung tgd bid hurtene shuude.

Avatar

Зочин 2018-12-08 103.26.195.120

Tiim gehdee undur tulburteigeer l hurtene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж