“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

Нобелийн Анагаах ухаан, Физиологийн салбарын шагналыг 2018 онд хүртсэн эрдэмтэн Тасуку Хонжо “Нобелийн шагналтны лекц”-ээ өчигдөр /2018.12.07/ тавилаа. Нобелийн шагналыг хүртсэний дараа өөрийн хийж, бүтээсэн ажлын тухай лекц тавих уламжлал 1901 оноос хойш хадгалагдан ирсэн байна.

Японы дархлаа судлаач эрдэмтэн Тасуку Хожо, Техасын их сургуулийн профессор Жэймс Аллисон нарын хамтарсан “Хорт хавдрын эсрэг дархлааны систем хэрхэн ажилладаг тухай” судалгаа нь энэ жилийн Нобелийн Анагаах ухаан, Физиологийн салбарын шагналыг хүртсэн билээ. Тэд хүний биеийн дархлааны системийн үйл ажиллагаанд саатал учруулдаг протейнуудыг нарийвчилсан судалсныхаа дүнд хорт хавдартай тэмцэх судалгаанд чухал дэвшил гаргасан аж. Тэдний судалгааны гол амжилт нь хорт хавдрын эсрэг химийн болон цацрагийн эмчилгээг хийлгэсэн, мөн хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсон хүний дархлааг сайжруулах боломжтой хэмээх гаргалгаа байв.

Тамаку Хонжо “Нобелийн лекц”-ийнхээ үеэр ярьсан хамгийн анхаарал татсан зүйл нь “2030 он гэхэд хорт хавдар хүний амь насанд аюул учруулахуйц өвчин байхаа болино” хэмээх итгэл төгс дүгнэлт байлаа. Үүнийг тэрбээр өөрийн хамтрагч Жэймс Аллисонтой хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслэн хэлжээ.

Стокгольмын Каролинскын институтэд тавьсан “Нобелийн шагналтны лекц”-нд 1000 гаруй хүн ирж, суусан байна.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
197
ХөөрхөнХөөрхөн
75
ГайхмаарГайхмаар
22
ЗөвЗөв
21
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж