Өнгөрсөн зуны солилцоогоор Хьюстон Рокетс багтай 1 жилийн 2.4 сая ам.долларын гэрээ байгуулсан 34 настай бүх-одод тоглогч К.Энтони сүүлийн үед багийнхаа тоглолтонд оролцохгүй байгаа. Мело шинэ багтаа ердөө 2 удаа гараанд гарч тоглосон бөгөөд түүний оролцсон 11 тоглолтонд Хьюстон Рокетс баг 7 хожигдсон. Сүүлийн үед бэртэлтэй гэх шалтгаанаар багийнхаа тоглолтонд оролцохгүй байгаа лигийн шилдэг тоглогч асан Мелогийн ирээдүй тун бүрхэг болоод байна.
Хэдийгээр Мелог багийн амжилтанд сөргөөр нөлөөлж байгаа гэх хандлага байгаа ч нэгэн үеийн найзууд нь дэмжсээр байгаа билээ. Тухайлбал, Хьюстон Рокетс багийн муу тоглолт Мелотой холбоогүй гэж Д.Уэйд мэдэгдээд байсан бол Л.Жеймс Мелог Лос-Анжелес Лейкерс багтай нэгдэхийг санал болгоод байна. Магадгүй Мелогийн Хьюстон дахь байр суурь ээдрээтэй хэвээр байвал багаа орхихыг үгүйсгэхгүй юм. Нэгэн үеийн найз болсон Л.Жеймстэй нэгдэх эсэхийг цаг хугацаа л харуулах болж байна.
Б.БЯМБА
Холбоотой мэдээ