Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Төрийн албаны тухай шинэ хууль үйлчилж эхэлнэ. Уг хуулийг өнгөрснө 2017 онд шинэчлэн баталсан юм. Төрийн албан төрийн алба болсон гэх шүүмжлэл үргэлж гардаг. Үнэндээ ч ялсан намын сайд дарга нарын ах дүү хамаатан садан, эхнэр хүүхэд төрийн албанд очдог нь Монголын төрд хэвийн үзэгдэл болсон. Шинэ хууль хэрэгжсэнээр төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх асуудлыг хуульчилж өгсөн байна. Мөн Өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгож зохицуулсан байна. Монголын төрд 180 мянган хүн ажилладаг гэсэн судалгаа байдаг бөгөөд үүний 40 мянга нь оффисийн ажилтнууд. Тэдний цалин мөнгөнд төсвийн 60 хувийг зарцуулдаг. Төрийн албыг шинэчилэх үүднээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа том төрөөс ухаалаг төр гэсэн концепци дэвшүүлж байсан билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ