Дүү Й.Бьо тэргүүлэгчийн цамцыг авлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

Дүү Й.Бьо тэргүүлэгчийн цамцыг авлаа

Дүү Й.Бьо тэргүүлэгчийн цамцыг авлаа

Биатлоны Дэлхийн цомын 2018-2019 оны улирлын эхний гараа Словени улсын Поклюкад энэ өдрүүдэд явагдаж байна. Өчигдөр хуваарийн дагуу эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан болж медалийн эздээ тодруулсан. Эрэгтэй спринт төрөлд 110 тамирчин гараанаас гарч уралдсан бөгөөд тус гарааны ялагчаар 31-ээр гарсан Норвеги биатлонч дүү Й.Бьо 1 сум алдаж торгуулийн 1 тойрог тойрсон ч 23 мин 46.3 сек-н амжилтаар тэргүүлж улирлын эхний ялалтаа хүртэв. Түүний гол өрсөлдөгч М.Фуркад мөн 1 сум алдсан ч Й.Бьо тэшилтээрээ энэ цаг үеийн хамгийн хурдан нь гэдгээ батлан харуулж чадсан. Эрэгтэй 20 км-н ганцаарчилсан уралдаанд М.Фуркад түрүүлээд байсан ч спринт уралдаанд ердөө ганц сум алдсан ч маш хангалтгүй уралдаж 24-р байранд орсон. Ямартаа ч энэ улирлын хувийн төрлийн эхний 2 гарааны дараах байдлаар М.Фуркад болон Й.Бьо нарын дунд болор цомын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөх төлөвтэйг харуулав.

Эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдааны медалийн эзэд болон эхний 10 тамирчид:

  1. Й.БЬО (Норвеги) – 0-1, 23 мин 46.3 сек
  2. А.ГИГОННА (Франц) – 0-0, +16.1 сек
  3. А.ЛОГИНОВ (Орос) – 0-1, +16.4 сек
  4. Т.Бьо (Норвеги) – 0-1, +32.2 сек
  5. Б.Долль (Герман) – 0-1, +32.5 сек
  6. С.Петтерсен (Норвеги) – 0-0, +32.9 сек
  7. С.Дестье (Франц) – 2-0, +35.1 сек
  8. Х.Лабелунд (Норвеги) – 1-0, +35.8 сек
  9. С.Эдер (Австри) – 0-0, +35.9 сек
  10. М.Крчмар (Чех) – 0-0, +42.5 сек

Энэ гараанд онцлох ёстой хэд хэдэн тамирчид байсан. Тухайлбал, ах Т.Бьогийн хувьд сүүлийн жилүүдэд тийм ч тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байсан бол өчигдөр 4-р байранд орсноор өөрийгөө байгаа гэдгээ дахин сануулах мэт үйл явдал байлаа. Мөн Австри залуу С.Эдер ч өөрийгөө энэ улиралд дээгүүр өрсөлдөнө гэдгээ харуулаад амжсан. Тэгвэл өсвөрийн биатлоны ДАШТ-ний алт, хошой мөнгөн, цанын хоёр төрөлтийн өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт Норвегийн залуу тамирчин С.Петтерсен хэмээх 22 настай залуу тамирчин clean-shooting буюу ганц ч сум алдалгүй буудаж 6-р байранд орсон нь бас нэг онцлох ёстой үйл явдал байсан. Ийнхүү биатлоны дэлхийн цом тун сонирхолтой, ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн эхлэж байна. Спринт уралдаанд тэргүүлснээр Й.Бьо маргааш болох пасьют буюу хөөх уралдаанд дахин медалийн тавцан дээр гарах магадлалтай болж байна. Өнөөдөр Поклюкад эмэгтэй 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан явагдана.

Б.БЯМБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж