Дэлхийн миссийн титмийн эзэнг өнөөдөр зарлана

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн миссийн титмийн эзэнг өнөөдөр зарлана

Дэлхийн миссийн титмийн эзэнг өнөөдөр  зарлана

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөж, титмийн эзэн тодрох юм байна. Энэхүү тэмцээнд Монголын мисс Э.Энхриймаа оролцож байгаа билээ. Тэмцээнд дэлхийн 118 орны миссүүд гурван долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулжээ.  Өнөөдөр тэдний хэн нь ур чадвар гоо үзэсгэлэнгээрээ тэргүүлэхийг дэлхий нийт бүгдээр харж байна.

Монголын мисс Э.Энхриймаагийн хувьд  “Miss talent” шалгаруулалтад монгол үндэстний бүжгээр өрсөлдөж, “Шилдэг 10 бүжигчин”-ий нэгээр шалгарсан. Ингэснээр тэрбээр эцсийн шатны шалгаруулалтын  үеэр 10 орны миссүүдтэй хамт бүжиглэхээр болсон юм. Мөн Э.Энхриймаа интернэт санал асуулгаар хоёрдугаар байрт бичигджээ. Ийнхүү урьдчилсан шатанд амжилттай оролцсон монголын мисс Э.Энхриймаа  Топ 40-д багтах эсэх нь удахгүй тодрох гэж байна. “Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг өнөөдөр 19.00 цагаас MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж