Уран гулгалтын гранпри финал тэмцээний ганцаарчилсан шатны богино үзүүлбэрийн дүн гараад байна. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд таамаг ёсоор АНУ-ын Н.Чен болон Японы Ш.Уно нарын дунд гол өрсөлдөөн болж байгаа бөгөөд богино үзүүлбэртээ Америк залуу 92.99 оноо авч тэргүүлсэн бол Ш.Уно 91.67 оноотой удаалсан. Харин 3-р байранд Чехийн М.Бржезина 89.21 оноогоор орсон бол БНСУ-ын Ча Жун-Хван, ОХУ-ын С.Воронов, Канадын К.Мессин нар удаалж байна.
Тэгвэл эмэгтэй богино үзүүлбэрийг Японы 16 настай охн Р.Кихира 82.51 оноотой тэргүүлж байгаа бол олимпийн аварга ОХУ-ын А.Загитова 77.93 оноотой удаалж байна.
Өнөөдөр тэмцээний чөлөөт үзүүлбэр явагдснаар ганцаарчилсан төрлийн нэгдсэн дүн гарч 2018-2019 оны гранпри финал тэмцээний аваргууд тодорно. Мөн өнөөдөр бүжгийн болон хосын төрлийн богино үзүүлбэр явагдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ