Хойд Солонгосын ГХ-ийн сайд Монголд айлчилна | News.MN

Хойд Солонгосын ГХ-ийн сайд Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ГХ-ийн сайд Монголд айлчилна

Хойд Солонгосын ГХ-ийн сайд Монголд айлчилна

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 2018 оны 12 дугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийхээр болжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох юм.

Ри Ён Хо нь 2016 онд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон бөгөөд солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар гадаадын улс орнуудтай яриа, хэлэлцээ хийж буй гол хүн юм.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-12-08 103.10.23.114

Хойдууд бидэнтэй олон жилийн найрсаг харцаатай Монгол хүн нохорийн шинээс хуучнан нь илүү гэдэг хүмүүс
Монголчууд бид ёс жудагтай нөхөрөө ямарч нөхцөлд хаядгүй хүмүүс

Avatar

Зочин 2018-12-08 202.9.42.32

Дэлхийн шилдэг дипломатч монголд ирж байна гэдэг нь хойд солонгосчууд монголчуудад нааштай хандлагатай байна гэсэн үг. Хойдууд найрсаг харилцаатай цөөхөн улс байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж