АН аймаг болгонд зам, МАН арай гэж нэг зам

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

АН аймаг болгонд зам, МАН арай гэж нэг зам

АН аймаг болгонд зам, МАН арай гэж нэг зам

Хэдийгээр МАН засгийн эрхийг бариад гурав дахь жил руугаа орох гэж байгаа хэдий ч дотоодын улс төрөө улс орны хямрал болгох нь холгүй байна.  УИХ нь ч, Засгийн газар нь ч  бүтэн бус Монголын төрийн эрхэд халдаж байгаа МАН-ын үед албан тушаалтнууд жидүүтэй, АН-ын үед аймаг болгон замтай гэсэн орчин үеийн хэлж үг ч гараад байгаа бололтой.  Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх хугацаандаа бондын хөрөнгөөр аймгуудын нийслэлтэй холбох бүтээн байгуулалтыг чамгүй хийсэн. Харин МАН-ын үед арай гэж Налайхын зам ашиглалтад орж магадгүй байна. Магадгүй гэдэг нь   Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцсан байна. Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх оны гуравдугаар сард ажлаа эхлэн аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхааруулсан байна.

Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг мэдэгдсэн байна.

 А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж