2019 онд цаг агаар ямар байх вэ!

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

2019 онд цаг агаар ямар байх вэ!

2019 онд цаг агаар ямар байх вэ!

Сар ч хүрэхгүй хугацааны дараа шинэ онтой золгоно. Ирэх 2019 онд цаг агаар ямар байхыг хүргэе.

Нэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 25-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-24 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг.

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хагаст уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Увс, Булган, Төв аймгийн хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 1-2 мм цас ордог.

Өвөрхангай, Дундговь, Говь-Сүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Өмнөговь,  Дорноговийн хойд, Увсын баруун өмнөд, Архангай, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун, Ховдын зүүн, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар сарын дундаж агаарын температур Увс, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Баян-Өлгийн хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-13 градус, бусад нутгаар 14-20 градус хүйтэн байдаг.

2019 оны 2 дугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Булган, Дундговийн  зүүн, Говь-Алтай, Дорноговийн хойд, Архангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсэг, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

2019 оны 2 дугаар сард Баян-Өлгий, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын баруун, Завхан, Сүхбаатарын зүүн, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Өмнөговийн баруун, Хэнтийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн, Хэнтийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Уур амьсгалын дунджаар сарын дундаж агаарын температур Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг..

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас  0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-аас 5 мм хүртэл цас ордог.

 Энэ сард Баян-Өлгий, Увс, Булган, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховдын хойд, Хөвсгөл, Дорноговийн зүүн, Сэлэнгийн баруун, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Өмнөговийн баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж