"Тэнгэрийн уудам"-ыг тольдохуйд төрсөн мэдрэмж

Хуучирсан мэдээ: 2018.12.08-нд нийтлэгдсэн

"Тэнгэрийн уудам"-ыг тольдохуйд төрсөн мэдрэмж

"Тэнгэрийн уудам"-ыг тольдохуйд төрсөн мэдрэмж

Монгол зураг нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтарсан Монгол зураг, судалбар зургийн үзэсгэлэн өчигдөр /2018.12.07/ үзэгчдийн хүртээл боллоо. Монголын урчуудын эвлэлийн  “Best Art” галерейд нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд 16 уран бүтээлчийн 50 орчим бүтээл дэлгэгдээд байна.

Монгол уран зургийн өнөөгийн чиг хандлагыг   харуулсан уран бүтээлчид олон улсын уран бүтээлчидтэй эн тэнцэхүйц түвшинд очсон гэдгийг тус нийгэмлэгээс онцлов. Жил бүр зохион байгуулдаг эл үзэсгэлэнд монгол уран зургийн томоохон төлөөлөл болсон зураач Т.Нурмаажавын “Тэнгэрийн уудам” 120X150 хэмжээтэй  усан будаг даавуу, “Огторгуйн чимээ” болон зураач  Г.Гэрэлхүүгийн “Эцсийн шат”, “Цэцэгсийн үнэрт”  бүтээл содон байв.

“Тэнгэрийн уудамд” хэмээх зургийг харвал сансар огторгуйд очсон мэт санагдана. Анир чимээгүй уудам ертөнцөд бясалгаж буй монгол эмэгтэй чихэвч зүүсэн байх нь содон. Үүгээр орчин үеийн залуусыг уламжлалт нүүдлийн ахуйг хослуулсан байв. Монгол дээлтэй, гэзгээ гуравлаж сүлжсэн залуухан эмэгтэй уудам тэнгэрт нүдээ анин  суух аж. Мөн түүний “Тэнгэрийн удам” усан будаг, даавуугаар урласан 120X150 хэмжээтэй бүтээл үзэсгэлэнгийн үүдээр ормогц нүдэнд туссан билээ. Эл бүтээлд тэнгэрийн эрхэст арслан, бар, луу, тас хүчит дөрвөн амьтныг тус бүр унасан монгол хүүг дүрслэх бөгөөд сав газарт нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын нэг өдөр өрнөж байх аж. Мэдээж энд монгол түмний дээдэлдэг лус савдгийг дүрслэн харуулжээ.
Түүнчлэн зураач Ш.Тамирын “Би урсаж байна” зотон, муутуу акреликаар зурсан уран зураг нь даяаршлын салхинд бүдгэрч буй нүүдлийн соёл ахуйг харуулахыг зорьсон санагдав.  Мөн зураач Д.Үүрийнтуяагийн  “Үл гүйцэтгэх үйлийн үргэлжлэл 150X200 хэмжээтэй зотон, акреликаар зурсан бүтээл нь нийгэмд тулгамдаж буй асуудал болон хүний үйлийн үрийг далд ертөнцөд харуулжээ.

Зураач Т.Нурмаажав

"Өнгөрсөн зун Баянхонгор аймгийн Бичигт хаданд судалбар бүтээл дээр ажиллах үед хадны сүг зурагтай бичигт хадны зургаас "Огторгуйн чимээ" бүтээлийн санаа төрсөн. Үзэсгэлэнд миний гурван бүтээл дэлгэгдсэн. Уран бүтээлчид 2-3 бүтээлээ толилуулсан байгаа. Би уран бүтээлээрээ уламжлалт нүүдлийн соёл ахуйг орчин үетэй хослуулахыг харуулснаараа онцлог.

Т.Нурмаажавын "Тэнгэний уудам" бүтээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж