
Монголын шилдэг гитарчин Өөжгий “Coke’n Beat” наадмын шилдэг гитарчинд шагнал гардууллаа. Тэрбээр шагнал гардуулхын өмнө “Монгол хоёр хүн бүрийн нэг нь дуучин байдаг гэдэг бол магадгүй 200 мянга хүний нэг нь сайн гитарчин байдаг. Энэ дөрвөн залуугаас хэн нь ч шилдэгээр тодорсон гэсэн бүгд монголын сайн гитарчин болж чадна гэдгийг амлаж байна” гэв. Тусгай байрт залуу гитарчин Боорчи шалгаран “Total music”–ын акусти гитарын эзэн болсон бол, гуравдугаар байранд залуу гитарчин Эрболд шалгаран “Total music” хөгжмийн дэлгүүрээс 200 мянган төгрөгний бараа сонгох эрх, хоёрдугаар байранд залуу гитарчин Болд шалгаран “Total music” хөгжмийн дэлгүүрээс 300 мянган төгрөгний бараа сонгох эрхийг тус тус авсан. Хариг шилдгийн шилдэг гитарчинаар Батхүү шалгаран “Total music” хөгжмийн дэлгүүрээс 500 мянган төгрөгний бараа сонгох эрхээр шагнуулав. Шилдэг дөрвөн гитарчин залуу Монголын шилдэг гитарчин Өөжгийгийн удирдлаган дор Монголын шилдэг аялгуу “Жалам хар”-ыг гитараар амилуулан тоглож үзэгчдийн цусыг хөөргөв. Үнэхээр гайхалтай байсан шүү.
Г.Даша