Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан төрлийн хөтөлбөр хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан төрлийн хөтөлбөр хэрэгжиж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан төрлийн хөтөлбөр хэрэгжиж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зургаан төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлт, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр,  Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр, Гэрээт малчин- өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл  гэсэн хөтөлбөрийг тус хэрэгжүүлж буй.

Эдгээр төсөл бүр өөр өөрийн  гэсэн зорилготой бөгөөд салбар тус бүрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой аж. Тухайлбал, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зорилго нь хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес эрхлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг санхүүгийн болон бусад дэмжлэг, арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байр бий болгох, ажил олгогчид урамшуулал олгох, ажлын байрыг хадгалах, ажил хайгч, оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэхэд орших юм .Энэ хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, сургалт, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх, цагийн ажилд зуучлах гэх мэт долоон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР  ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР:

Тус хөтөлбөрийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж ажлын байртай болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь Хөдөлмөрт бэлтгэх, Дэмжлэгтэйгээр ажилд зуучлах үйлчилгээ, Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх, Аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, Ажил олгогчийг дэмжих гэсэн зургаан чиглэлд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 2018 оны 10 сарын байдлаар тус хөтөлбөрт нийт 3743 иргэн хамрагдаж 3 1005 ажлын байр бий болжээ.

  ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР:

Тус хөтөлбөрийн зорилго нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтад хамруулж хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн, ажлын байранд дадлагажуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино. Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр нь Хөдөлмөрт бэлтгэх, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт гэсэн 2 арга хэмжээтэй байна.  2018 оны 10 сарын байдлаар Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрт өссөн дүнгээр 5985 иргэн хамрагдаж, 663 иргэн ажлын байраар хангагджээ.

 МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР:

 Тус хөтөлбөрийн зорилго нь залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь Малчин өрхийг малжуулах, Мал маллах арга ажиллагаа, аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулах гэсэн 2 арга хэмжээтэй байна. Хөтөлбөрийг арга хэмжээ тус бүрээр авч үзвэл:

Малчин өрхийг малжуулах:

  • Малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай, 15-45 насны 2-оос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна.
  • Арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 хүртэл толгой малтай бол 4.0 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс зохион байгуулна.
  • Санхүүгийн дэмжлэгийг мал худалдан авч өгснөөс хойш 36 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн төлнө.
  • Арга хэмжээнд хамрагдах малчин өрхийг Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг үндэслэн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс сонгож гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээнд эргэн төлөлтийн хуваарийг иргэний хүсэлтийг үндэслэн тогтоосон байна. Малчин өрх нь төлөвлөгөө, төсөлтэй байна.
  • Хэрэв 50 хүртэл толгой малтай малчин өрх малжуулах арга хэмжээнд хамрагдах бол мал аж ахуй эрхлэх дадлага, туршлагатай дадлагажуулагч малчинтай байна.
  • Арга хэмжээнд хамрагдах малчин иргэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сумын Засаг дарга нар гурвалсан гэрээ байгуулж ажиллана.

Мал маллах арга ажиллагаа, аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт, арга хэмжээг зохион байгуулах:

  • Малжуулах арга хэмжээнд хамрагдсан малчин өрхөд аж ахуй эрхлэлт, малын эрүүл мэнд, мал маллах арга ажиллагааны болон малын ашиг шим боловсруулах сургалт/мах, сүү цагаан идээ, ноос, арьс шир боловсруулах гэх мэт/ зохион байгуулна.
  • Туршлага солилцох уулзалт зохион байгуулах, малын хашаа хороо барих, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг дэмжлэг туслалцаа үзүүлнэ.  Тус хөтөлбөрт нийт 2611 малчин өрхийн 4971 малчин иргэн хамрагдсан байна.

   ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР:

Тус хөтөлбөрийн зорилго нь залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдэнэ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр нь Гарааны бизнесийг  дэмжих, Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн  хөнгөлөлт олгох гэсэн 3 төрлөөр  хөтөлбөрийг хэрэгүүлжээ.

АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР:

 Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, өсвөр хойч, залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж орлогын дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн хамрах хүрээ:

  • Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт гаргасан тэтгэврийн насны ахмад мэргэжилтнүүд
  • Ахмад настны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод.

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт  энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 1078 ахмад хамрагдаж  1112 ажлын байр бий болгожээ.

ГЭРЭЭТ МАЛЧИН- ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ:

 Хот, суурингаас хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй гэр бүлийг цалин хөлстэй ажилд зуучилж, тогтвортой ажлын байр, орлоготой болгоход төслийн зорилго оршино.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж