Э.Энхриймаа эцсийн шатны шалгаруулалтад бүжиглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Э.Энхриймаа эцсийн шатны шалгаруулалтад бүжиглэнэ

Э.Энхриймаа эцсийн шатны шалгаруулалтад бүжиглэнэ

Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний титмийн эзэн маргааш /2018.12.08/ БНХАУ-ын Саньяа хотод тодорно.

68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 118 орны мисс өрсөлдөж байна. Монголын оролцогч Э.Энхриймаа урьдчилсан шатны шалгаруулалтад амжилттай оролцож байгаа. Тэрбээр маргааш эцсийн шатны шалгаруулалтын үеэр 10 орны миссүүдтэй хамт бүжиглэхээр болжээ.

Дэлхийн миссийн нэг онцлог нь миссүүд явцын шалгаруулалтаас өндөр оноо авч, эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхээ авдаг. Хамгийн сүүлийн мэдээллээр, Бангладеш, Франц, Чили, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Тайланд, АНУ, Вьетнам, Мексик, Вьетнам зэрэг орны мисс Топ 30-д өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн зохион байгуулагч БНХАУ-ын мисс П.Мао, Өмнөд Африкийн Тулиса, АНУ-ын Мариса Бутлер, Японы Канако Дате, Непалын Ш.Хативада нарын миссүүд хүчтэй өрсөлдөгчийн нэг хэвээр байнаа ажээ.

Миссүүд гурван долоо хоногийн туршид зохион байгуулагдсан явцын шалгуурыг давж, өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хийж байна. Маргааш үдэш энэ жилийн дэлхийн миссийн титмийн эзэн болон Топ 15 оролцогч тодорно.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын миссүүд “Miss World”-д амжилттай оролцож, титмийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болсон.

2016 онд мисс А.Баярцэцэг эцсийн шатны шалгаруулалтад илбэтэй уран бичлэгийн үзүүлбэрийг үзүүлж, шилдэг 11 оролцогчийн нэг болсон. Мөн 2017 оны “Miss World”-д Ц.Энхжин топ 15-д багтсан.

Энэ жилийн оролцогч Э.Энхриймаа мөн хүчтэй оролцогчийн нэг байсаар байгаа юм. Тэрбээр маргааш финалын шалгаруулалтад бүжиглэх эрхийг аваад байна. Мөн Топ 40-д багтах эсэх нь удахгүй тодорно.

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг маргааш 19.00 цагаас MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж