"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" аян зохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" аян зохиож байна

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" аян зохиож байна

Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “Авлига, албан тушаал, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, энэ ажилд хууль сахиулах, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах” зорилтын хүрээнд Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2018 оны 11 сарыг хууль сурталчилах аяны сар болгон дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаа.

Аймгийн ерөнхий прокуророос санаачлан Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хууль сурталчилах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалган туслах, иргэдтэй уулзаж яриа таниулга хийх 4 ажлын хэсэг байгуулан Говь-Алтай аймгийн 17 сум 2 тосгонд ажиллах бүрэлдэхүүн томилсон бөгөөд бүрэлдэхүүнд Аймгийн Прокурорын газрын прокурорууд, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Цагдаагийн газрын алба хаагч, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг албан тушаалтнууд багтаж 2018 оны 11 сарын 20-30 хооронд сумдаар ажилласан байна. Сумдад ажиллахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухай ойлголт, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо, иргэдээс ирүүлсэн мэдээллийг төлбөртэй авах, урамшуулах, гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн талаар, Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, тус аймагт байдаг ховор, нэн ховор амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ зэрэг мэдээллийг иргэдэд өгч, гарын авлага материал тарааж ажилласан байна. Яриа таниулгад нийт 884 иргэн хамрагдсан бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын дараа иргэдийн эрх зүйн мэдлэг болон сэтгэн бодох чадварыг сорьсон хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, сум бүрт 1,2 дугаар байр шалгаруулж шагнасан байна. Мөн ажлын хэсгээс сумдад үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хэрэглээний баталгаат хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан авч сумын захиргаанд хүлээлгэн өгөх, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил байдалтай танилцах, сумдын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын хамтарсан багын үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулсан байна.

Тус аймгийн Эрдэнэ суманд сургуулийн дотуур байранд байрлаж байсан бага насны хүүхэд  хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсонтой холбоотойгоор сумдын сургуулийн дотуур байрны зохион байгуулалт, тасгийн хуваарилалт, байрын багш, жижүүрүүдийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх, бүх сумдын ахлах ангийн сурагчдад бэлгийн халдашгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагчтай хамтарсан шалгалт, яриа таниулга хийж ажиллажээ.

Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрийн ашиг сонирхлыг хамгаалан иргэний хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус аймгийн Чандмань, Эрдэнэ, Цогт, Бигэр, Тайшир, Жаргалан, Баян-Уул сумдын сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үр дүн, сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн эргэн төлөлтийн хувиарын дагуу төлөөгүй иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн судалгааг гаргуулан авч, тэдгээрийн зээлийг төлүүлэх талаар шүүхэд хандах, уг ажиллагаанд прокурор оролцуулах талаар хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна. Аймгийн прокурорын газраас дээрх хууль сурталчилах сарын аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд сумдад согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цэгүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн, сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагчийн торгууль, шийтгэлийн хуудасны орлого аймагт төвлөрч байгаагаас сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах зардал байдаггүй зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэх санал хүргүүлсэн байна. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс дээрх аяны шатахуун болон иргэдийн шагналын төсвийг хариуцан ажилласан байна. Тус аймгийн Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Цогт, Бигэр сумдад ажилласан ажлын хэсгийг аймгийн ерөнхий прокурор Б.Ганбаатар ахлаж бусад ажлын хэсэгт хяналтын прокурор Н.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ, Х.Гүнжидмаа нар ажиллалаа. Говь-Алтай аймгийн прокурорын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж