Гэрлэн дохио дээрх “Элвис Прийсли”

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Гэрлэн дохио дээрх “Элвис Прийсли”

Гэрлэн дохио дээрх “Элвис Прийсли”

Алдарт Элвис Прийсли эргэн ирж, явган зорчигчдод зам хөндлөн гарч болох эсэхийг нь зааж үзүүлэхээр болов.

Германы Фрийдбург хот гэрлэн дохионыхоо өнгө заах хэсэгт дуучин Элвис Прийслиг дүрсэлжээ. Франкфуртын ойролцоо орших тус жижиг хотын оршин суугчид ийнхүү хөгжилтэйгөөр, Рок’н Роллын өнгө аясыг мэдрэнгээ зам хөндлөн гарах болсон байна.

Фрийдбург хотод байх “Элвис Прийслигийн талбай”-н эргэн тойрон дахь гэрлэн дохионууд дээр түүнийг дурсан санах үүднээс ийн дүрсэлсэн ажээ. Улаан гэрэл асах үед Элвис Прийсли микрофоноо барин зогсох бол ногоон гэрэл асахаар түүний бүжиглэж буй дүрс гарч ирэх юм. Гэрлэн дохиог ийн өөрчлөхийн тулд 900 еврог зарцуулсан хэмээн хотын захирагч Марион Гётц хэлжээ.

Фрийдбург хот ба Элвис Прийсли

Алдарт дуучин Франкфуртээс 26 километрийн зайд орших, 28 мянган  хүнтэй энэ хоттой эртний холбоотой аж. Тэрээр АНУ-ын армид алба хааж байхдаа 1958-1960 онд энэ хотод үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй эхнэр Присчила Боллиутэйгээ энд танилцжээ. Тэд долоон жил харилцаатай байсныхаа дараа хуримаа хийсэн гэдэг. Тус хотын оршин суугчид Элвис Прийслиг “хаан” хэмээн хочилдог байна.

Элвис Прийсли, Присчила Боллиу нар 1967 онд хуримаа хийсэн

Өнгөрсөн Лхагва гаригаас тус хот гэрлэн дохиогоо ийн өөрчилсөн бөгөөд тун удахгүй энд “Элвис фестиваль”-ийг зохион байгуулах төдийгүй алдарт дуучны хүрэл хөшөөг хотынхоо төвд босгохоор төлөвлөж байгаа юм.

 

Эх сурвалж: DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж