Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн долоо хоног бүрийн лхагва гарагт иргэдийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Уг уулзалт өнөөдрөөс “албан тасалгаанд биш бодит амьдрал” дээр буюу #иргэдийн #гэрээр очин санал бодлыг сонсож байхаар боллоо.
Иргэдтэй хийх уулзалтын эхлэл сонгогдсон #тойрог болох ХУД-ийн 16 дугаар хорооны иргэдээс эхэллээ. Тус хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулагдсан уулзалтаар иргэд сургууль цэцэрлэгийн хүртээмж, гэрэлтүүлэг, зам тээвэр зэрэг өөрсдийн ахуй амьдралд тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Түүнчлэн тус хорооноос сонгогдсон Төлөөлөгчийн хувиар ИТХ-ын дарга Б.Цэрэн, Төлөөлөгч Т.Рэгзэдмаа нар хорооны иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг дэмжих зорилгоор Иргэний танхимд хөгжим апартурыг хүлээлгэн өгсөн юм.
Хорооны Ахмадын зөвлөлөөс санаачлан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор баасан гараг бүрийн 14:00 цагаас #нийтийн #бүжгийг зохион байгуулж байхаар болсон нь тэнд цугласан иргэдийн зүгээс талархалтай хүлээн авч байлаа.
ИТХ-ын дарга иргэдтэй хийх уулзалтын дараа тус хорооны 3 #иргэний #гэрээр очиж иргэдийн ахуй амьдралтай #танилцсан юм.
ХУД-ийн иргэн Л.УРТНАСАН: Зургаан хүүхэд төрүүлж, улсад 24 жил ажиллаж, Иргэний агаарын тээвэр компаниас 37 настайдаа тэтгэвэрт гарсан бөгөөд өндөр насны тэтгэврийн хамгийн багыг авч байна. Тэтгэвэр нэмэгдүүлж өгөх боломж байгаа үгүйг лавлаж байсан юм.
ХУД-ийн иргэн П.ГАНБААТАР: “Өөрийн гэсэн хашаа байшиндаа болж бүтэхээрээ сайхан амьдарч байна. Ерөнхий боловсролын 63-р тусгай сургуульд багш, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ суусан ч олон сайхан шавь нараар хүрээлүүлээд сайхан байдаг. Шавь нараа сайн явааг харж суух сайхан байдаг, түүний нэг жишээ МУГЖ Г.Ариунбаатарыг “Авьяаслаг Монголчууд” шоугаар харж баярлаж сууна. Хорооныхон маань намайг “Гүйдэг хар” гэдгийг би өнөөдөр 60 гарсан ч гэсэн эрүүл байхын төлөө явган аялал, сагсан бөмбөгөөр хичээллэдэг. 80 гарч насална гэж боддог шүү” хэмээн ИТХ-ын даргад өөрийн бүтээл, танилцуулгаа үзүүлж байлаа.
ХУД-ийн иргэн Б.ОДГЭРЭЛ: /Аав н.Батсайхан/ “Биеийн байдлаас шалтгаалан сургууль сурч төгсөж чадаагүй. Гэсэн хэдий ч дөрвөн хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байна. Ажилд орж хийж бүтээмээр санагдсан ч “мэргэжилгүй” гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл явж байна. Аав маань дүүргийн ТҮТ-д жолоочоор ажиллаж байсан. Жолоочоор ажилд авах боломж нөхцөл байдаг бол ажилтай болгож, бидний ар гэрт дэмжлэг үзүүлж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Ийнхүү #иргэн, #төлөөлөгч хоёрын #уулзалт энгийн амьдралаас эхэллээ. Удахгүй ТАНАЙД ИТХ-ын дарга, төлөөлөгчид очих болно.