НСГ: Гурилын үнэ өсөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

НСГ: Гурилын үнэ өсөөгүй

НСГ: Гурилын үнэ өсөөгүй

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр үнэ ханшийн судалгааг гаргадаг. Энэ долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулбал гурилын үнэ өсөөгүй байна.

Тодруулбал, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнээр тус тус борлуулагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж