Оддын хотхон гэгддэг “Beverly Hills” 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болох “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг анх удаа Ази гаралтай жүжигчин хөтлөхөөр болсныг наадмыг зохион байгуулагчид өчигдөр /2018.12.06/ зарлалаа.
“Алтан бөмбөрцөг” наадам 76 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 47 настай, солонгос гаралтай Канадын жүжигчин Сандра О, хошин урлагийн жүжигчин Энди Сэмберг нар тус наадмыг хамтран хөтлөхөөр болжээ.
Жүжигчин бүсгүй Өмнөд Солонгосоос Канадын нийслэл Оттавад шилжин ирсэн цагаач гэр бүлд төрж, өссөн байна. Сандра О арваад жил үргэлжилсэн “Grey’s Anatomy” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж байсан юм. Тэрбээр одоогоор BBC сувгийн “Killing Eve” цувралд дүр бүтээж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN