ХОККЕЙ: Залуучуудын шигшээ баг мөнгөн медаль хүртэв | News.MN

ХОККЕЙ: Залуучуудын шигшээ баг мөнгөн медаль хүртэв

ХОККЕЙ: Залуучуудын шигшээ баг мөнгөн медаль хүртэв

Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод зохиогдсон олон улсын шайтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний аваргаар Тайландын баг шалгарсан бол Индонезийн залуус хүрэл медаль хүртжээ.

Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезитой хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга болов.

Тайландын баг гурван хожилтой, есөн оноогоор тэргүүлсэн бол Монголын баг зургаан оноогоор удаалж, Индонез нэг хожилтойгоор гуравдугаар байрт бичигдэв. Харин Кувейтийн баг нэг ч хожил авч чадаагүй байна.

Олон улсын шайтай хоккейн холбооны албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн Challenge Cup тэмцээн Малайзад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд боллоо.

ФОТО АГШИН

Эх сурвалж: www.iihf.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-07 202.21.106.157

Тайланд тасархай юм байна.

Avatar

1111111 2018-12-07 66.181.190.190

Шайбтай хоккей

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж