Бид суут Леонарда Да Винчи зураачийн “Нууц орой” гэдэг гайхамшигт зургийг үзэж байна. Исус Христ өөрийнхөө 12 шавьтайгаа оройн зоог барьж байна. Багш нь шавь нараасаа хэн нэг нь өөрийг нь мэхэлнэ гэдгийг зөн совингоороо мэдрэв. Хооллох зуураа тэр гэнэтхэн “Та нарын нэг нь өнөө орой надаас урвана” гэж пал хийтэл хэлнэ. Түүний энэ үгэнд шавь нар нь бүгд цочирдон балмагдлаа. Үнэхээр Христийн зөгнөснөөр урвагчийн балгаар дайснууд нь түүнийг удалгүй барьж авч загалмайд цовдолдог. Харин одоо үзэгчид та нар, тэр урвагчийг хэн болохыг таних үлдлээ. Зургийн өмнө зогсож байгаа хүн бүр өөрийн ажиглалтаараа урвагч хаана сууж байгааг гадарладаг. Хэнээс ч асуулгүйгээр. Тийм ээ, сүүдэрт хажуу тийшээ харан суугаа хүн бол мэхлэгч. Ганцхан түүний нүүрэн дээр л гэрэл алга. Энэ бол урвагч Юуда. Багшийнхаа дөнгөж сая хэлсэн гэнэтийн үгэнд тэр их сандарсан шинжтэй ар тийшээ гэдийж, Христийн зүг гайхсандаа өлийн харжээ. Аугаа Да Винчи энэ зургаараа шашнаас эрс өөр санааг илэрхийлсэн юм. Түүнийг нь үзэгчид тун ч төвөггүй олж мэдэрдэг нь гайхалтай.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ