Инээдмийн жүжигчин Кевин Харт 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг хөтлөхөөс татгалзсан байна. Энэ талаар тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, “Би олон гайхалтай, авьяаслаг жүжигчид баярлах шөнө анхаарлаа өөр зүгт хандуулахыг хүсэхгүй байна” хэмээн жиргэжээ.
Харт өөрийн бодлоо тайлбарлахдаа ЛГБТ (лесби, гей, бисексуал, трансжендер)-үүдийн "цугларалт"-ыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр “хатуу үг” хэлсэндээ тэднээс уучлалт хүсээд, “Хүмүүсийг гомдоож байгаадаа туйлын их харамсаж байна. Миний зорилго бол биднийг нэг нэгнээс нь холдуулах биш, хүмүүсийг нэгтгэх явдал юм" гэж мэдэгджээ.
“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Лос-Анжелес хотноо болох юм.
Энэ долоо хоногт АНУ-ын Кино академиас “Харт удахгүй болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр боллоо хэмээн мэдэгдсэн билээ. Инээдмийн жүжигчин тэрбээр Инстаграм хуудастаа “Ёслолын ажиллагааны хөтлөгчөөр сонгосонд маш их баяртай байна” хэмээн бичсэн байна
Харт “Scary Movie” киноны гурав, дөрөвдүгээр хэсэгт, “Death at a Funeral”, “Jumanji: Call of the Jungle, “Think Like a Man” болон “The American Family sitcom“ кинонуудад тоглосон билээ.
Эх сурвалж: РИА Новости
Холбоотой мэдээ