“Говь” брэндийн нүүр царай болж, телевизийн реклам, сэтгүүлийн нүүрийг чимэх болсон загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг. Харин түүний эхнэрийг Монголын урдаа барьдаг дизайнеруудын нэг болох Д.Отгонжаргал гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй. Загварын тайзнаас бие биеэ олсон хос олон жилийг хамтдаа өнгөрүүлж буй. Тэгвэл дизайнер Д.Отгонжаргал арванхоёрдугаар сарын 2-ны өдөр “O Couture“ брэндийхээ нэрэмжит загварын шоуг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм. Хамгийн сонирхолтой нь, шоуны үеэр Э.Энхболд эхнэртээ хуримын бөгж, гэрлэх санал тавьсан байна. Эхнэртэйгээ анх танилцсан талаараа Э.Энхболд “Эхнэрээсээ өмнө хүнтэй үерхэж байсан туршлага надад байхгүй. Анхны найз охинтойгоо гэр бүл болсон. Танилцаж байхдаа насаа нэмээд, 23-тай гээд хэлчихэж билээ. Гурван жил үнэнээ нуусан. Нөгөө 23 нас нь хэдэн жил нэмэгдэхгүй явсаар охиноо төрдөг жил яг жинхэнээсээ 23-тай гэдгээ хэлж байлаа” хэмээн ярьж байсан удаатай.
Эхнэр нь мөөмдөж ирээл ккк Хөөрхөн хосуудад аз жаргал хүсэе
Эхнэр нь мөөмдөж ирээл ккк Хөөрхөн хосуудад аз жаргал хүсэе
Posted by Банана байна on Thursday, December 6, 2018
Э.БУРАМ
Холбоотой мэдээ