Нянгаар зураг зурах тэмцээн

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Нянгаар зураг зурах тэмцээн

Нянгаар зураг зурах тэмцээн

БНХАУ-ын Ляонин муж дахь Шэняний Анагаах ухааны их сургууль дээр “Микробын урлагийн тэмцээн” зохион байгуулагджээ. Тэмцээнд анагаахын чиглэлээр мэргэшиж буй 170 гаруй оюутан оролцож, нянгаар хийсэн 100 гаруй зургаа толилуулсан байна. Тэдний зурсан зургуудад хүмүүс, амьтад, хүүхэлдэйн киноны баатруудаас эхлээд Ван Гогийн “Одтой шөнө”, Леонардо да Винчигигийн “Мона Лиза” зэрэг дэлхийн алдартай сонгодог зургууд ч байжээ.

"Одтой шөнө"

“Энэ бол шинжлэх ухаан, урлаг хоёрын уулзвар юм. Микробын урлаг нь анх АНУ-д үүссэн бөгөөд эдгээр зургийг зурахад лабораторийн анхан шатны мэдэгдэхүүнээс гадна урлагийн нарийн мэдрэмж шаардлагатай. Нянгаар зураг зурахад тэвчээр л хамгийн чухал” хэмээн тэмцээнийг зохион байгуулагч, Шэняний Анагаах ухааны их сургуулийн биологийн тэнхимийн эрхлэгч Жан И Шуан хэлжээ.

Зураг зурахад шаардлагатай нянгуудыг цуглуулахын тулд юуны өмнө лабораторийн хэрэгслүүдээ сайтар ариутгаж, хөрс шорооноос нянгуудыг ялган авч, өнгө өнгөөр нь ялгаад, үржүүлдэг байна. Энэ үйл явцад ойролцоогоор нэг сарын хугацаа шаардлагатай бөгөөд лабораторид үржүүлж буй нянгуудтай маш болгоомжтой харьцахгүй бол гаднын өөр нянгуудтай нийлж өнгөө хувиргах, устах аюултай байдаг байна. Гэвч хамгийн хэцүү үйл явц нь нянгуудыг өнгө өнгөөр нь ялган, ангилах аж.

Эцэст нь өнгө өнгөөр ялган үржүүлсэн нянгуудаа шилэн таваг дээр байршуулан, хүссэн зургаа бүтээдэг байна.

Тус тэмцээнийг оюутнуудын уйгагүй байдал, бүтээлч сэтгэлгээг урамшуулах зорилгоор зохион байгуулжээ.

Эх сурвалж: Синьхуа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж