"Өнөөдрөөс А-92 шатахуун 100 төгрөгөөр буурч байна" | News.MN

"Өнөөдрөөс А-92 шатахуун 100 төгрөгөөр буурч байна"

"Өнөөдрөөс А-92 шатахуун 100 төгрөгөөр буурч байна"

Засгийн газраас шатахууныг үнийг үе шаттайгаар бууруулах шийдвэр хүрснээ зарласан. Тэгвэл өнөөдрөөс өргөн хэрэглээний А-92 шатахууны үнэ буурч байгаа юм байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Засгийн газраас газрын тос импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзсаны дараа шатахууны үнийг тодорхой хэмжээнд буулгахаар болсон. Өнөөдөр гэхэд 100 төгрөгөөр буурч байгаа юм байна?

-2018 оны арванхоёрдугаар сард ОХУ-аас оруулж ирж буй газрын тосны үнэ тонн тутамдаа буурч байна. Үүний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсан. Өмнөх үеэс 30 орчим хувиар буурсан байна. Үүнтэй холбогдуулан Мягмар гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах чиглэл барьж ажилласан. Тиймээс өнөөдрөөс эхлэн импортлогч компаниуд өргөн хэрэглээний А-92 шатахууны үнийг 100 хүртлэх төгрөгөөр бууруулах чиглэлийг өгсөн байгаа. Одоо худалдаалагдаж байгаа шатахууныг өмнөх сард таталт хийж авсан байгаа. Мөн арванхоёрдугаар сард таталт хийж авсан шатахууныг ирэх оны нэгдүгээр сард худалдаалдаг. Тиймээс Засгийн газраас шатахууны үнийг үе шаттай бууруулна гэсний дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид газрын тосны зах зээл, үнийн тогтвортой байдал, хангамж сайн үзүүлэлттэй байвал бид үе шаттайгаар эдийн засгийн зохистой түвшинд уялдуулж жижиглэнгийн үнийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах болно.

-Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлээр мөн шатахууны үнийг дахин бууруулна гэдгийг хэлж байсан. Тэгэхээр энэ сард шатахууны үнэ дахин буурах уу?

-Тухайн сарын нийлүүлэлт өмнөх сарынх нь 25-30-ны хооронд орж ирдэг. Арванхоёрдугаар сарын сүүлээр хилээр ямар үнэ өртөгөөр орж ирэх, дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэр, ам.долларын ханш зэрэг олон талын хүчин зүйлээс шалтгаална. Ам.долларын хамгийн тогтвортой байдал маш чухал үүрэгтэй байхаар байна.

-2018 оны шатахууны үнэ яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?

-2018 онд А-92 шатахуун гэхэд 4-5 удаа 350 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Одоо бол хилийн үнэ дээр 200 гаруй төгрөгийн зөрүүтэй орж ирж байгаа ч үнээ буулгах хүсэлтийг импортлогчдод тавьж байгаа. Бага үнээр орж ирж байгаа бүтээгдэхүүн нэгдүгээр сард  борлуулагдахаар байна. Гэхдээ бид наана нь үнэ бууруулах ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-07 66.181.180.13

ПИЗДААА, 300ТӨГ НЭМЭЭД 100 ЦААС ХАСАЖ ХЭНИЙГ ДОРОМЖИЛЖ ХУЛХИДАЖ БАЙГААН. ДЭЛХИЙД ШАТАХУУН БУУРСААР БАЙНА. АХИАД 200-ААР НЭМЭЭД 50 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛАХ УУ. ТӨР ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ГАРТААН АВАХГҮЙ БОЛ ДАЖИН БОЛНО ШҮҮ

Avatar

Ьбо 2018-12-07 64.119.27.209

100 төгрөг гэнүү. н**ш ЮМАА. БИ ӨЛСӨЖ БАЙНА. ИНГЭЖ АМЬДАРСАНААС САЙН ҮР . ЗҮГЭЭР ҮХЭХГҮЙЭЭ ОД БОЛЖ ҮХНЭЭЭЭЭЭЭЭЭ

Avatar

mgl 2018-12-07 202.9.43.92

төрийн мэдлийн компани байгуулаад үнийг нь нам буулгаад наадуулаа дампууруулбал таарна.

Avatar

Зочин 2018-12-07 103.229.121.43

Энэ бол зүгээр л формалдсан, ард түмнээ хуурсан, ажил хийсэн хүн болж харагдах гэсэн шийдвэр юм даа. Дэлхийн зах зээлд 22% хямдарчаад байгаа биз дээ. Төр гэж нохойн баас шиг болждээ.

Avatar

зочин 2018-12-07 202.9.42.153

Оросууд татвараа буулгасан чинь, манай засаг буулгаж байгаа мэт шоудчих юмаа …

Avatar

уншигч 2018-12-07 150.129.141.244

үнээ буулгасан газар өнөөдөртөө ганц ч алга байнаа.сая бензин авлаа.худлаа юм бишүү ард иргэдээ хошгируулаад л байна уу эби л хошгируулдагсан.

Avatar

Зочин 2018-12-07 112.72.12.12

1500 болтол нь буулгатал тэмц ийм юм гэж хаа байсын

Avatar

Зочин 2018-12-07 122.201.24.44

Litsenziig ni huraana geheer unee buulgasan bolj bna uu?

Avatar

Зочин 2018-12-07 122.201.22.222

Orosoos 500 shathuun tugees stantsignoruulj irye. Rosneft n bdimu businessee hiig. Benzin 2 dahin hyamdarna. Sodbileg oyungerel gesn hymus oor ajil olj hiine biz zondoo l tsusallaashd

Avatar

Зочин 2018-12-07 122.201.22.222

Orost litr benzin 0.55$ bn, mongold 0.89$. Adilhan jijiglenguin une. Orosoos neg litr benzinig 0.3$-r zoogood bdimu?

Avatar

Зочин 2018-12-07 122.201.31.44

хэдэн пруссд зориулж буулгаа шив дээ.

Avatar

Зочин 2018-12-07 66.181.160.41

Оросын колонкуудыг шууд байгуулах хэрэгтэй. Энэ хэдэн луйварчдад мөн ч олон жил үндэсний аюулгүй байдал энээ тэрээ гэж маллуулаа даа. Одоо ханаж цадах болоогүй юу. Нефьтийн үйлдвэр барих ажлыг энэ хэд гацаагаад байгаа бус уу.

Avatar

Unen 2018-12-07 59.153.112.160

Buuruulj er ni yaah geef bga yum be?urdahi tugjreegee diilehguigui bj.harin esregeere nembel tugjrel chini bagasnaa.avch chadah ni avch l bg

Avatar

зочин 2018-12-07 202.21.125.35

Ёстой худлаа Дарханд өглөө 8 цагт ганц ч колонк үнээ буулгаагүйгээр барахгүй асуусан чинь түгээгч нь ёстой мэдэхгүй сонсоогүй гэж байна лээ

Avatar

ttt 2018-12-07 202.21.106.102

+1500, -100

Avatar

АРД ARD 2018-12-07 66.181.167.194

Хоосон уриа лозунг, сүржин яриа, даржин мэдэгдэл, зэнийгээ дууриасан тагтаа поозтой ухна, гахайн хамарт занданшатар 2-рт итгэх хүн цөөхөн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 60 хувиар буураад 80 доллар байсан нефть 50 доллар болчихоод байхад 100 төгрөгөөр бууруулснаа их ажил хийлээ гэж үзэж байгаа бололтой. Бензиний үнийг 1630 болгож, Долларыг 2,450 болгож бууруулвал үнэхээр буурууллаа гэж хэлье.

Avatar

иргэн 2018-12-07 139.5.217.138

Яг хаана буусан юм бэ, МТ, Тэс, Петровис лав буугаагүй л байна шү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж