АНУ-ын Зэвсгийн хяналт, олон улсын аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргын туслах Андреа Томпсон ОХУ-д 9M729 пуужингаасаа татгалзах, эсвэл “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-ний нөхцлийг дагаж мөрдөхийн тулд өөрчлөлт хийхийг уриалсан талаар “Интерфакс” уламжлав. Томпсон “ОХУ энэ системээсээ татгалзах, эсвэл гэрээний үүргээ биелүүлж, системээ өөрчлөх хэрэгтэй” гэжээ.
Сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 20-ны өдөр ОХУ-тай зөрчилдсөний улмаас “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нээс гарахаа мэдэгдсэн. Хариуд нь Москва тус гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гомдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Вашингтоныг дээрх гэрээг зөрчсөн хэмээн буруутгасан билээ.
Эх сурвалж: АиФ
Холбоотой мэдээ