Трамп Хятадтай тохиролцоход бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Трамп Хятадтай тохиролцоход бэлэн гэв

Трамп Хятадтай тохиролцоход бэлэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр өглөө /2018.12.07/ твиттер хуудсаараа дамжуулан Хятад улстай худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Хятадын Худалдааны сайд өөрийн твиттер хуудаснаа “АНУ болон БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргааныг шийдвэрлэхэд 90 хоногийн хугацааг өгсөн. Хоёр талын харилцаа маш нааштайгаар эргэж байгаа. Бид дээрх хугацаанд багтаж шийдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн бичсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний жиргээг эш татан “Би үүнтэй санал нэг байна” хэмээн бичсэн нь хоёр улсын хооронд өрнөж буй маргааныг эцэслэн шийдвэрлэж, Хятад улстай тохиролцоонд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн явдал боллоо  гэж ажиглагчид дүгнэжээ.

Эх сурвалж: SPUTNIK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж