С.Цогт хоёр жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

С.Цогт хоёр жилийн ял оноожээ

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс С.Цог нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгасан байна.  Улмаар С.Цогт хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэж байсан гурван шүүгчдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн гурван иргэнийг цагаатгасан талаар эх сурвалж мэдээллээ. 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж