Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Мал тооллого эхэллээ

Мал тооллого эхэллээ

Улс орон даяар өнөөдрөөс /2018.12.07/ жилийн эцсийн мал тооллогын ажлыг эхлүүллээ. Мал тооллого арванхоёрдугаар сарын 17-нийг хүртэл үргэлжилнэ. Жил бүрийн өдийд мал тоолого хийдэг бөгөөд Үндэсний статистикийн хороо зохион байгуулдаг.

Монгол Улс өнгөрсөн 2017 онд 66.2 сая толгой мал тоолуулж байсан бөгөөд хавар нь 18 сая орчим төл хүлээн авснаар мал сүргийн тоо 80 сая давсан. Гэхдээ жил бүрийн өвөл хүнсний зориулалтаар 10 сая гаруй мал бэлтгэдэг тул оны эцсийн тооллогоор хэчнээн тооны малтай байна вэ гэдэг нь эцэслэгддэг юм.

Мал тооллогын үеэр малчдыг гэртээ байж, мал тооллогын ажилд идэвхитэй оролцохыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж