Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүд өнгөрсөн хоёрдугаар сарын 25, 26-нд хуралдаж иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу зарим хуульчдад хариуцлага тооцжээ. Тодруулбал, нэр бүхий гурван хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүйгээр болон зургаан сар, хоёр жилээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Хууль зөрчин эрхээ хасуулсан хуульчдын талаар Монголын хуульчдын холбооны Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Аззаяагаас тодруулахад “Одоогийн байдлаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон хуульчдын нэрийг мэдээлэх боломжгүй. Учир нь тэдэнд дахин давж заалдах боломж байгаа өөрөөр хэлбэл эцсийг шийдвэр гараагүй тул мэдээлэхэд эрт байна” гэсэн юм.
Дашрамд дурьдахад, Мэргэжлийн хариуцлагын хороонд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой 200 гаруй гомдол ирсэн бөгөөд одоогоор хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Д.ЖАРГАЛ