Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгох анхны улс болно | News.MN

Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгох анхны улс болно

Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгох анхны улс болно

Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгох анхны улс болно

Люксембургийн Засгийн газрын тэргүүн Хавьер Беттель өчигдөр /2018.12.06/ нэгэн чухал мэдэгдэл хийжээ. Тэрбээр ирэх зунаас тус улсад бүх төрлийн нийтийн тээвэр иргэдэд ямар ч үнэ төлбөргүй үйлчилнэ гэж мэдэгдсэн байна. Үүнд галт тэрэг, трамвай, автобус зэрэг багтаж байгаа юм.

Европын жижиг вант улсын нийслэл Люксембург нь дэлхийн хамгийн их авто замын ачаалалтай хотын нэг гэгддэг билээ. 110 мянган оршин суугчтай тус хотын замын хөдөлгөөнд өдөр бүр 400 мянга орчим хүн оролцдог байна. Учир нь хөрш зэргэлдээ оршдог Франц, Бельги, Герман зэрэг улсаас өдөрт 200 мянган хүн нийслэл хотод нь ажиллахаар хил давж ирдэг ажээ. Люксембург улс 600 мянган хүн амтай.

Өнгөрсөн зунаас эхлэн тус улсын Засгийн газар 20 хүртэлх насны хүүхэд залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгосон. Мөн дунд сургуулийн сурагчдад гэр, сургуулийн хооронд үнэгүй автобусаар үйлчилдэг байна. Насанд хүрэгчид нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд хоёр еврогоор хоёр цаг зорчих эрхтэй тасалбар худалдан авах шаардлагатай байдаг аж. Хоёр цагийн хугацаанд ердөө 2,590 квадрат метр газар нутагтай энэ улсыг бараг бүхэлд нь үзэх боломжтой юм.

Эх сувалж: THE GUARDIAN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж