Монгол Улс байнга төвийг сахих нь зөв, буруу

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Монгол Улс байнга төвийг сахих нь зөв, буруу

Монгол Улс байнга төвийг сахих нь зөв, буруу

Орчин цагийн Монгол Улсын гадаад бодлого: онол, практикийн асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ын номын санд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх хурлаар Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргалт нь деклатори болон конштитушинлийн онолтой уялдах нь, монгол соёлыг Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгох нь, Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох боломж сорилт, Монгол Улс ба НҮБ-ын хамтын ажиллагааны зарим асуудлууд зэрэг олон сэдвийг хөндөн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тухайлбал, МУИС-ын эрдэмтэн багш, судлаачдын зүгээс Монгол Улс байнга төвийг сахих бодлого баримтлах нь зарим талаараа зөв бас зарим үед буруу гэдгийг хэлэлцүүлгийн үер хэлж байв. Тухайлбал, байнга төвийг сахих бодлого нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлоготой зөрчилдөж, олон улсын тавцанд өөрийгөө түгжих эрсдэлтэй төдийгүй хөрш хоёр орон хүлээн зөвшөөрснөөр бүрэн дүүрэн хэрэгжинэ гэдгийг онцолж байв. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын төвийг сахих статусыг сахин хамгаалах асуудалд дэлхий нийтийн анхаарал чиглэсэн тохиолдолд Монгол Улс уруу чиглэсэн аливаа аюул заналхийллээс хамгаалагдах давуу талтай.

Төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр үндсэн хоёр төрөлд хувааж үзэх хандлага тогтжээ. Энэ статусын ангилал нь тухайн бодлогыг хэрэгжүүлж буй улс орны шийдвэр тунхаглалаас цэвэр хамаардаг. Дайны үед төвийг сахих бодлого гэж бий. Мөн байнга төвийг сахих бодлого гэж бий. Мөн идэвхтэй, идэвхгүй гэж нэрлэх нь ч бий. Дээрхи бодлогын нэр нь агуулгаа тодорхойлдог. Мөн тухайн бодлогын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн олон улсын харилцаанд мөрддөг гэрээ, хэлэлцээр ч бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж