“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт  2019 оны 09 дүгээр сард зохион байгуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ЫН дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр  өнөөдөр АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, хурандаа Кимберли Дироун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болоод Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж