1. Вulgarian communist party house (Болгар улсын коммунист намын барилга)
Балканы хойгт байрладаг комминуст намын энэ барилга нь Болгар улсын хамгийн том барилгын нэгд тооцогддог юм. Болгарын комминузмын бэлгэдэл болгож 1981 онд барьсан энэхүү барилга одоогоос 20 гаруй жилийн өмнө хаягдаж балгас болсон байна. Болгар улсын засгийн газраас энэ барилгыг сэргээн босгох болон нураах төсөв мөнгө батлахад хэцүү гэсэн шалтгаанаар зүгээр орхихоор шийдсэн юм.
2. Maunsell Forts (Манселын хамгаалалтын цамхаг )
Манселын хамгаалалтын цамхаг нь Лондонгийн "Thames river"-д байрладаг ба дэлхийн хоёрдугаар дайны үед, зенитийн их бууны дайралтанд зориулж барьсан байна. Анх 1942 онд баригдаж хамгаалалтын хаалтаар ашиглаж байсан боловч 1950 онд үүргээ алдаж, хаягдсан юм. Түүний дараагар Guy Anson Maunsell гэх зохион бүтээгч бетонон хөл нэмж янзалснаар энэхүү газар түүний нэрээр нэрлэгдэх болсон байна.
3. Russian millitary rocket factory (Оросын пуужингийн үйлдвэр)
Москвагийн ойролцоох хотод байрладаг хуучин пуужингийн үйлдвэр нь нэлээд дээр үед хаягдсан газар боловч Оросын технологи ямар их агуу байсныг харуулж байдаг. Гадны хүмүүсийг оруулахыг хатуу хориглодог боловч 2011 онд авхаалжтай орос охин энэ нууц газар руу нууцаар орон, зураг дарж чадсан юм байна.
4. Christ Of The Abyss Staute (Ёроолгүй ангалын есүс)
Итали улсын "San Fruttuoso"-д байрладаг далайн ёроолын Есүс Христ хөшөөг усанд шумбагчын дурсгалд зориулж босгосон байна. Италийн анхны усанд шумбагч газар дундадын тэнгист шумбаж байхдаа живж нас баржээ. Энэхүү хөшөөнд Есүс Христийг хоёр гараа дээш өргөснөөр дүрсэлсэн нь энх амгаланг төдийгүй шумбагч нарын аюулгүй байдлыг бэлгэдсэн гэж үздэг.
5. Kolmanskop ghost town (Колманскобын сүнстэй тосгон)
Африкын Namibia -гийн баруун хэсэгт байрладаг энэхүү тосгон нь урьд нь алмаазын олборлолтоороо алдартай байжээ. Элсэн дундаас алмааз гялалзаж харагддаг байсан гэх энэхүү тосгонд 1908 онд анх алмааз олдож байсан ба алмаазын олборлолтын төв болж байжээ. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны дараа алмаазын үнэ гэнэт унасантай холбогдуулж тосгоны ард иргэд бүгд тосгоноо орхин явсан байна. Эдүгээ энэ газар жуулчдын их очдог газар болсон ба сүнстэй тосгон гэх нэрийг авсан шигээ жихүүдэс хүргэм боловч элсээр даруулсан тосгоны үзэсгэлэнтэй төрхийг харж болно.
Бэлтгэсэн Б.СОНИНБИЛЭГ